• Парламентын сэтгүүлчид иргэдийн мэдэх эрхийн төлөө эсэргүүцлээ илэрхийллээ

    Парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлчид цар тахалтай холбоотойгоор ордны хоёр давхрын коридороос дээш хаашаа ч явж болохгүй гэсэн хөл хорионд ороод нэлээд хэдэн сар болов. Энэ нь иргэдийн мэдэх эрхэд ноцтой хохирол учруулж байгаа хэрэг юм. Тиймээс өнөөдөр ордонд ажилладаг парламентын сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийллээ.

    Энэ хугацаанд УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл өгөхдөө тусгайлан бэлтгэсэн цэг дээр ирж, дуртай сэдвээрээ мэдээлэл өгдөг. Бусад үед сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөг хязгаарлагдаж байсан юм.

    Тиймээс парламентын сэтгүүлчид өнөөдөр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг болон УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар С.Батбаатар нарт хандан бүрэн эрхийнхээ дагуу уг асуудлаа эргэн харахыг хүссэн мэдэгдэл хүргүүллээ. Хэрэв дээрх журмаа өөрчлөхгүй бол парламент, Засгийн газрын үйл ажиллагааг огт сурвалжлахгүй байх тэмцлийн дараагийн хэлбэрт нэгдэнэ гэдгээ хэвлэл мэдээллийн байгууллагууд илэрхийллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ