Б.Энх-Амгалан:Коронавирус “эх орон” гэдэг зүйлийн үнэ цэнийг бидэнд мэдрүүлж байна

2020-08-26

Шадар сайд Я.Содбаатар КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа. Танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Коронавирусын цар тахал эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газар маш шуурхай ажилласан. Амаргүй нөхцөл байдалд хөдөлгөөн хорьсон, хил хаасан, тусгаарлалтад иргэдээ авсан, эмчилсэн сувилсан, эдгээсэн. Эргээд тэрэндээ хяналт тавьж байгаа.

Гаднаас ирж байгаа иргэдийн зарим нь хүндрэл учруулсан. Илүү хангамж нэхсэн.

Архи дарс оруулах гэж оролдсон, тусгаарлах байрны журам зөрчсөн. Монгол Улсын хөнжлийнхөө хирээр л хөлөө жийж байгаа. Үндэснийй агаарын тээвэрлэгч МИАТ ганцаараа голомттой, өөрсдөө эрсдэлд орон байж иргэдээ татаж авч байгаа. Уханиас иргэдээ татаж авсан хэдхээн улсын нэг нь Монгол Улс. Тусгаарлах байрны хэмжээ, хязгаар бага. Дээр нь эмч, эмнэлгийн ажилтан тоо хязгаартай, өдөр шөнөгүй ажиллаж байгаа.

Ингэж Монгол Улс коронавирусыг эх орон дотооддоо алдалгүйгээр барьж чадсан цорын ганц улс. Гаднаас халдвартай хүмүүс орж ирснийг манай эмч, ажилчид эмчилж чадсан. Тэр байтугай монголын анхны тохиолдол франц эр дэлхийн хэвлэлээр “Монголчууд коронавирусыг эмчилж чаддаг юм байна шүү” гэж зарласан.

Эрүүл мэндийн салбар, мэргэжлийн хяналт, хил гааль, цагдаа хүчний, элчин сайдын яамны ачаалалтай байгаа хүмүүсийг монголын төр шагнаж урамшуулах ёстой. Монгол төр хүмүүсээ яаж шагнгаж урамшуулах гэж байна вэ?

Коронавирусын үед улс орон бүр амиа бодох зарчим руу орсон. Коронавирус эх орон гэдэг зүйлийн үнэ цэнийг бидэнд мэдрүүллээ. Click To Tweet Дэлхий хавтгай байдаг юм, хаана ч амьдарсан яадаг юм гээд цээжээ дэлдээд яваад байдаг хүмүүст эх орон гэдэг юм чинь ямар үнэ цэнэтэй юм бэ, элгэн садан гэдэг чинь ямар сайхан юм бэ, харах төртэй, очих эх оронтой байна гэдэг чинь ямар сайхан юм бэ гэдгийг мэдрүүллээ. Давхар эдийн засгийн хүнд байдалд авч ирлээ. Коронавирусын үед дотоодын эдийн засгаа сэргийлэх, эдийн засгийн урсгалаа нэмэгдүүлэх, ажлын байраа хадгалж үлдэх асуудал дээр УОК-оос ямар бодлого баримталж байгаа вэ?

Шадар сайд Я.Содбаатар:Коронавирустэй тэмцэж буй нийт алба хаагчдынхаа аж амьдралд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Нийт 1,000 гаруй орон сууцыг хөнгөлөлттэй болон түрээсээр олгож байгаа. Тухайн салбар бүрт нь квотоор өгч байгаа.  Коронавирустэй нүүр тулан ажиллаж байгаа алба хаагчдын ар гэрт нь мөнгөн тусламж үзүүлэх чиглэлээр төсөвт суусан. Мөнгөн тусламж өгөх 300 гаруй хүний асуудал байгаа.

Илүү цагийн мөнгө шийдэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байна. Хамгаалах хувцастай 24 цаг ажиллаад, 14 хоног тусгаарлагдаж ажиллаж байгаад дахиад гэртээ 14 хоног тусгаарлагдана гэдэг сэтгэл зүйн хувьд ч амаргүй. Ирэх дөрвөн жил коронавирусын цар тахлын эдийн засагт үзүүлсэн нөлөө байсаар байх учраас 11 заалттай эдийн засгаа дэмжих тусгай бүлэг төсөвт суусан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ