“Зөвшөөрөлгүйгээр самар түүвэл 5-27 сая төгрөгөөр торгоно”

2020-08-26

БОАЖЯ-наас самар түүхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв.

Самар түүх зөвшөөрлийг тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг ба ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самрыг түүх ёстой. Харин үйлдвэрийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэхээр журамласан байдаг аж.

Тусгай зөвшөөрөлгүйгээр самар түүсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч хошууч П.Нэмэхбаатар дараахь мэдээллийг өгөв.

“Самар түүхдээ зөвшөөрөл аваагүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хуулийн тусгай бүлгийн 24 дүгээр бүлгийн 8.1-т заасан байдаг.

Зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн нэн ховор, ховор ургамал, түүний эд, эрхтэн, үрийг түүж бэлтэгсэн тохиолдолд  5,4-27 сая төгрөгөөр торгох, зорчих эрхийг 1-5 жилээр хасах эсвэл 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулна” гэв.

Мөн болц нь гүйцсэн самарыг түншихэд унадаг бол болц нь гүйцээгүйн улмаас түншээд унахгүй үед мод руу авирах зэргээр эрсдэлд орж байна. Тиймээс болц нь гүйцээгүй самрыг түүхгүй байхыг Экологийн Цагдаагийн албанаас анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн нэн ховор, ховор ургамал, түүний эд, эрхэтэн, үрийг түүж бэлтгэсэн тохиолдолд 5.4-27 сая төгрөгөөр торгох, зорчих эрхийг 1- 5 жилээр хасах эсвэл 1-5 жилийн хорих ял оногдуулна гэв. ………………..
    Тэгвэл зохих зөвшөөрлгүй ( хууль бус зөвшөөрөлтэй) байгалийн ил болон далд баялагийг ашигласан буюу гадаадын иргэн харяатад зарсан, тусалсан УИХ-ын гишүүн, төрийн албан хаагчдыг 5-30 тэрбумаар торгох, Монгол улсад амьдрах эрхийг 10-15 жил хасах эсвэл 50-100 жилийн хорих ял буюу насаар нь хорих ял оногдуулна за юу

  • Хуш мод гэмтээж , самар түүллээ гэж торгоно гэхээр чөлөөтэй самар түүлгэ . Бага ч гэсэн орлого ард олон олж аваг . Хятадруу арьс шир самарыг чөлөөтэй гарга нөхөддөг баялаг шүү . Тэрбум тэрбумаар  түмний татварын мөнгөнөөс хулгай хийгээд самар түүгч эгэл ардаас хөнгөн ял авна . Төсвийн хулгайч , авилгач нартайгаа эхлээд  хатуу  тэмцээч .

  • Самрыг түүж бэлтгүүлэхгүй биш бэлтгүүлнэ гэхдээ зохих зөвшөөрлөө аваад түүний дагуу болц гүйцсэн үед нь хуш модоо хайрлаад зөв түүгээрэй л гээд бган бишүү. 

  • Нөгөө хар масс, цагаан цаас гэдэг чинь энэ дээ! Зарим нь юу бичиж байгаагаа ойлгож байгаа болов уу? Монгол орныг минь бурхан ивээг, хэзээ нэг хүн шиг сэтгэдэг болцгооно доо. Ямар ард түмэн байна тийм удирдагчид сонгогддог гэж юутай үнэн үг вэ! Энэ мэдлэггүй, боловсролгүй, тэнэг байдлыг чинь ашиглаад попорч байгаад сонгогдоод байгаа юм даа.

  • Соц нийгэм худлаа уриа лоозонгоор дүүрэн ард түмний тархийг угааж байсан л гэдэг үнэндээ одоогийн энэ нийгэм бүр долоон дор. Тэгж торгоно, ийм тийм хуультай гэх мөртлөө юу ч байхгүй хоосон ам, цаас. Соц нийгэмд ядахдаа хууль нь хууль шиг байж. Саяхан Богд уулын руу салхинд гарсан самарчид бүр майхан савтайгаа, машин тэрэгтэйгээ шоргоолж шиг бужигнаж байна лээ шд. УБ-ын булан бүрт зарж байна ийм байхад үхснийхээ хууль, торгууль яриад байгаам бэээээ???

Холбоотой мэдээ