Тэгвэл ЭМЯ-наас энэ талаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдөр өглөө Өвөрхангай аймагт гурван хүн тарваган тахлын сэжигтэй гэгдэж эмнэлэгт хэвтсэн байгаа. Ээж хоёр хүүхдийн хамтаар эмнэлэгт хэвтсэн юм байна.
Энэ сарын 17-18-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Богд суманд байхдаа тарвагны мах идсэн гэсэн өгүүлэмжтэйгээр бөөлжиж, суулгасан оноштой байгаа аж. Тиймээс тарвагны мах идэхгүй байхыг сануулж байна. Эхний хурдавчилсан оношлуураар ээжээс нь тарваган тахал илэрсэн” хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй