• Д.Сарангэрэл:Болоогүй байхад нь самрыг түүсээр байвал хушин ой бүрмөсөн устах аюултай

    2020-08-26

    БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

    Манай улсын хувьд Улаанбаатар хотын ногоон бүсээс гадна аян-Өлгийн, Булган, Архангай, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Увс зэрэг 10 аймгийн 63 сумд самар ургадаг байна.

    БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл 

    Монгол Улсын 1.5 сая км газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн. Байгалийн талбайн ойн 5 хувь нь хуш модонд ойд самар ургадаг.

    Энэ жил баруун аймгийн 63 суманд самар ургасан бөгөөд найман аймгийн 25 суманд самар их ургацтай байгаа.

    Ойн тухай хуулийн 38.7-д “их ургацтай жил үйлдвэрийн болон ахуйн, дунд ургацтай зөвхөн ахуйн, бага ургацтай бол аль, алинаар нь самар түүхгүй” гэж заасан байгаа.  Энэ жил их ургацын жил тохиож байна.

    1990 оноос хойш хуш модондоо ихээхэн хэмжээний гэмтэл учруулсны улмаас 5 хувийг эзэлдэг хуш модны 40 хувь нь доройтолд орж, устаж мөхөхөд ойрхон байна.

    Ойн тухай хууль, БОАЖ-ын сайдын баталсан журам, Засгийн газрын тогтоолын дагуу самрыг есдүгээр сарын 10-наас  гуравдугаар сарын  дунд үе хүртэл түүх ёстой.

    Гэтэл түүх болоогүй үед нь түүгээд, зарж борлуулж байна. Болоогүй байхад нь самрыг нь түүж, хуш модыг ихээр гэмтээж байгаа учраас Монгол улсын ойн тавхан хувийг эзэлдэш хуш мод устах аюултай.

    Гэтэл одоо түүгээд, зарж борлуулаад байгаа нь хууль зөрчиж буй хэрэг.Үүнийг хуулийн байгууллага хянаж байхад хүүхэд, хөгшчүүдийг дээрэлхсэн үйл ажиллагаа явуулж байна гэж буруутгаж байна ” гэв.

    Мөн холбогдох албаны хүмүүс самар түүх зөвшөөрөл болон зөвшөөрөлгүй бол хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл өглөө.

    Самар түүх зөвшөөрлийг тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг ба ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самрыг түүх ёстой. Харин үйлдвэрийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэх учиртай.  Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн нөхцөлд 5,4-27 сая төгрөгөөр торгох эсвэл 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулдаг байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ