• Хилийн боомтуудаар өчигдөр 2000 машин нүүрс гарчээ

    Өчигдөр Гашуунсухайт, Шивээхүрэн, Ярант, Ханги боомтоор нийт 2,001 машин нүүрс экспортолжээ. Наймдугаар сарын 17-нд тус боомтуудаар 1,809 машин гарч байсан нь өчигдөр ийнхүү нэмэгджээ.

    Тав, зургаадугаар сард ажлын өдрүүдэд 400-500 хүрэхгүй тооны машин нүүрс гаргаж байсан бол сүүлийн үед экспорт нэмэгдүүлэх хүрээнд нүүрс тээврийн урсгал нэмэгдэж байгаа нь энэ.

    COVID-19 цар тахалтай холбоотойгоор манай улсын нүүрсний экпорт энэ оны эхний долоон сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 46%-аар буураад байгаа билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ