УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга болжээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ.

Дэд хорооны даргыг Дэд хорооны гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно гэсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтын дагуу Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Саранчимэгийн нэрийг дэвшүүлсэн байна.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжиж сонгожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ