Өмнөд Солонгос улс Сөүл хот дахь сургалтын бүх үйл ажиллагааг нэн даруй ЗОГСООХ шийдвэр гаргажээ

2020-08-26

Өмнөд Солонгос улс нийслэл Сөүл хот дахь бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нэн даруй зогсоох шийдвэр гаргажээ. Тус хотод коронавирусын халдвар эрчимчиж, сүүлийн хоёр долоо хоногт гэхэд багш, сурагч нарын нийлсэн 200 гаруй хүн вирусээр халдварласан юм.

Танхимын сургалтуудыг нэн даруй зогсоосноор цахим сурглатыг есдүгээр сарын 11-нийг хүртэл үргэлжлүүлэхээр болсон тухай тус улсын Боловсролын сайд мэдээлжээ. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн зүгээс тус улсад үндэстэнг хамарсан хоёр дахь давалгаа эхлэхэд тун ойрхон байгааг сануулж буй.

Ийнхүү Сөүл орчмын 25 сая сурагч гэртээ харьжээ. Эдгээр хүмүүс дотор ирэх арванхоёрдугаар сард их сургуульд орох шалгалтаа өгөх ахлах ангийн сурагчид ч багтсан байна.

Өмнөд Солонгосын ихэнхи сургуулиуд тус улсад халдвар буурч эхэлсэн тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 1-ний хооронд дахин хичээллэж эхэлсэн билээ. Дэлхийн хэмжээнд цар тахлыг барьж тогтоож чадсан гэж сайшаагдаж байсан бол сүүлийн хэдэн долоо хоногт улс даяар, тэр дундаа нийслэл Сөүл хот орчим халдварын тохиолдлууд нэмэгдэж эхэлжээ. Өмнө нь шинэ тохиолдлын тоо 30-аас хэтэрдэггүй байсан бол өнгөрөгч Мягмар гарагт нийт 280 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь тус улсад 12 өдөр дараалан тохиолдлын тоо гурван оронтой тоонд хүрсэн явдал юм.

Эх сурвалж:Bbc

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ