
Шударга өрсөлдөөн, хэрэглийн төлөөх газраас даргынхаа өрөөг шилэн болгох санаачилгыг эхлүүлжээ. Тодруулбал, тус газрын даргатай албан ажлаар уулзах гэж ирсэн хүн өрөөнд нь байршуулсан камерын тусламжтайгаар үнэхээр завгүй байгаа эсэх, хэнтэй уулзаж байгааг нь харах боломжтой юм. Ингэснээр хүнд сурталгүй, цаашлаад ил тод байж, авилгалаас ангид гэдгээ харуулж буй гэлээ.
Энэхүү шинэ санаачилгын талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа бичжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй