• Энэ оны есдүгээр сарын 1 хүртэл ямар ч зориулалтаар самар бэлтгэж, ашиглахыг хоригложээ

    Самар түүж явсан хүүхдүүдийн шуудайтай самар хурааж авсан гэх мэдээлэл сошиалаар тарж, нэлээд шүүмжлэл дагуулаад байна. Ихэнх нь хөөрхий ард иргэддээ сүрийг үзүүлдэг арчаагүй төртэй болжээ,  байгалийн баялгаа Монголчууд өөрсдөө хэрэглэсээр ирсэн хэмээцгээж байв.

    Тэгвэл өнөөдөр 12:00 цагт БОАЖЯ-ны Хаан танхимд самар түүхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбатын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/463 дугаар тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 1-н хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хоригложээ. Ингэхдээ зөвхөн Баян-Өлгий, аймгийн Цэнгэл сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ойн сангаас  хуш модны самарыг зөвхөн ахиун зориулалтаар бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн байна.

    Харин бусад аймаг, сумдын ойн сангаас хуш модны самарыг ямар ч зориулалтаар бэлтгэж, ашиглахыг хориглосон байна. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Архангай, Өвөрхангай, Булган, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан ,Увс, Хэнтий аймгийн засаг дарга болон Нийслэлийн засаг дарга нарт даалгажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ