• Цагдаа нарт 7 удаа буудуулсан Жейкоб Блейк алхаж чадахгүй болжээ

    2020-08-26

    АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод хоёр цагдаагийн алба хаагч нэгэн өнгөт арьст эрийг эргэн харах үед араас нь долоон удаа дараалан буудаж, гэмтээсэн хэрэг гарсан билээ.  Буудуулсан эрэгтэй буюу Жейкоб Блейкийг буудах болсон шалтгааныг шалгаж эхлээд байгаа юм. Гал нээх үед  3-8 насны гурван хүүхэд машины хойд талын суудалд байсан бөгөөд аавыгаа буудуулахыг бүгд гэрчилжээ.

    Гал нээх үеийн бичлэгийг тус хотын оршин суугч гэрийнхээ цонхноос бичин, цахим сүлжээнд цацсан юм.

    Нуруу, гаранд нь дор хаяж нэг, нэг удаа буудсан бөгөөд элэг, бөөр нь ноцтой гэмтсэн гэж эмч нар дүгнэжээ. Мөн одоогоор бүсэлхийнээс доош мэдээгүй байгаа бөгөөд хэсэг хугацааны хугацааны дараа хөл дээрээ босох эсэх нь тодорхойгүй байна гэж түүний гэр бүлийн өмгөөлөгч Бен Крамп хэлжээ.

    Бичлэг цахим орчинд цацагдсаны улмаас мужийн иргэд эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлээд байгаа юм.

    Өмнө нь Жорж Флойд гэх өнгөт арьс залуу цагдаа нарын гарт амь үрэгдсэний улмаас BlackLivesMatter хөдөлгөөн өрнөж, дэлхий даяар жагсаал болж байсан бөгөөд харьцангуй намжаад байсан юм.

    Эх сурвалж:Cnn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ