• Ц.Цэрэнпунцаг:Хайгуулын лицензийг нь өгсөн юм бол орд болгоод ашиглах бололцоог нь Засгийн газраас олгох хэрэгтэй

    Өчигдрийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг гадаадын хөрөнгө оруулалтын талаар байр сууриа илэрхийллээ.

    Ц.Цэрэнпунцаг “Хайгуулын лиценз авдаг, өгдөг журмаа хөнгөвчилж, тодорхой болгох хэрэгтэй. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт багасаж байгаа шалтгаан бол УУХҮЯ, Засгийн газраас нэг хуудас цаас буюу лиценз өгчихөөд хаана байгаа нь мэдэгддэггүй. Хайгуулын лицензийг нь өгсөн юм бол орд болгоод ашиглах бололцоог нь Засгийн газраас олгох хэрэгтэй.

    Газрууд нь арай гэж ажиллаж байхад гудамжны улстөрч, орон нутгийн лобби бүлгүүд ажлыг нь шууд зогсоодог асуудалд анхаарах хэрэгтэй. Хурдан хуулийг нь тодорхой болгож, хамгаалалтыг нь сайжруулж байж, гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирнэ. Бид нэр хүндээ сэргээх хэрэгтэй” гэсэн юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ