• МҮОХ-ны удирдлагууд “Олимпийн өвөө” Ш.Магван гуайд хүндэтгэл үзүүллээ

    МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнөөдөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магван буюу “Олимпийн өвөө”-гийнд зочилж, хүндэтгэл үзүүллээ.

    БТСУХ-ны дарга, МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, ОУОХ-ны хүндэт гишүүн спортын амьд түүх болсон Ш.Магван гуай МҮОХ-ны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Н.Түвшинбаяр, Ч.Наранбаатар, ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон Б.Баттүшиг нарт ажил төрөлд нь амжилт хүсч, сайн сайхныг хүсээд спорт, олимпизмын төлөө зүтгэсэн 60 гаруй жилийн туршлагаасаа хуваалцлаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ