• А.Ариунзаяа:Дөрвөн төрлийн халамжийн мөнгийг банк орохгүйгээр шууд данс руугаа шилжүүлэн авдаг боллоо

    2020-08-25

    Нийгмийн хамгааллын салбарын дөрвөн халамжийг цахимаар авах боломжтой болсон талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

    Тодруулбал, нийгмийн халамжийн үйлчилгээний 14 төрөл байдгаас дөрвийг нь цахимаар авах боломжийг бүрдүүлжээ. Иргэд ehalamj.mn цахим хуудсаас гадна ТҮЦ машин, E-barimt аппликейшнаар дамжуулан халамжийн тэтгэмжээ банк орохгүйгээр, шууд данс руугаа шилжүүлэн авах боломжтой юм.

    Ehalamj.mn системийг нэвтрүүлснээр 39 төрлийн материалыг бүрдүүлэхгүйгээр мөн хороо,дүүрэг дээрээ очихгүйгээр бүртгүүлээд хүссэн дансандаа төрийн халамжийн мөнгө, тэтгэмжээ авах боломжтой болж байна.  Цахимаар авах боломжтой тэтгэмжийн төрлүүд:

    • Насны хишиг,
    • жирэмсэн эхийн тэтгэмж,
    • 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж,
    • одонтой ээж,
    • өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж,
    • ихэр хүүхдийн тэтгэмжийг цахимаар авах боломжтой боллоо.

    Цаашид системийн хөгжүүлэлтийг эрчимтэй хийж үлдсэн 12 үйлчилгээг ч мөн цахимжуулна гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ