• “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд Монголын баг тамирчдыг бэлтгэхэд дэмжиж ажиллахыг хүслээ

    ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйтай уулзаж, хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

    Уулзалтын үеэр “Ханжоу-2022” Азийн наадам, “Бээжин-2022” өвлийн Олимпийн наадамд Монголын баг тамирчдыг бэлтгэхэд дэмжиж ажиллах, өвлийн Олимпийн төрлүүдийг хөгжүүлэхэд түлхүү анхаарах талаар хүсэлтээ илэрхийлэв.

    Элчин сайд Чай Вэнруй ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигийн санаачлагыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, хоёр орны найрамдалт харилцааг спортоор дамжуулан бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдгийг цохон тэмдэглэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ