• С.Амарсайхан:Миний бие Хятадын нэг ч компанид ХАА байтугай бусад зориулалтаар газар олгоогүй

    2020-08-25

    УИХ-ын гишүүн С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

    Тэрбээр “Орон, нутгийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан миний талаар үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд мэдээлж байна.

    Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа Хятад улсын компанид 50 га газар олгож, дотоодын үйлдвэрлэгчдийн эрх ашигт ноцтой халдаж байна гэсэн худал мэдээлэл явж байна.

    Миний бие 2019 оны хоёрдугаар сарын 27-ны 2020 оны зургадугаар сарын 27-ны хооронд хотын даргын албыг хашсан.

    Энэ хооронд олон газрыг нийтийн эзэмшилд буцаан авч, тохижуулсан.

    БНХАУ-ын харъяа нэг ч компанид хөдөө аж ахуй, байтугай бусад ямар ч зориулалтаар газар олгоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдмээр байна” гэв.

    Тэрбээр мэдээлэл хийх үеэрээ Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас ирүүлсэн газар олгосон эсэх талаарх лавлагаа болон ТЕГ-аас ирүүлсэн иргэн С.Амарсайханы үндэс, угсааг нотолсон баримт бичгийг танилцууллаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ