• ДЭМБ: 5-аас доош насны хүүхдүүдэд маск зүүлгэх хэрэггүй

    ДЭМБ-аас өмнө нь 2-оос дээш насны бүх хүүхдүүдэд маск зүүхийг олон нийтэд зөвлөж байсан бол зөвлөмжөө өөрчилсөн байна.

    Тодруулбал,тав хүртэлх насны хүүхдүүдэд амны хаалт зүүлгэх шаардлагагүй гэж үзсэн байна. Учир нь тав хүртэлх насны хүүхдүүд нь амны хаалтыг зохих ёсоор зүүж чаддаггүй бөгөөд энэ нь эргээд илүү их эрсдэлтэй гэж үзсэн байна.

    Харин 6-11 хүртэлх насны хүүхдүүдэд амны хаалтыг зохистой зүүх, тогтмол солих, угааж чаддагаас  гадна амны хаалт зүүснээс болж сэтгэл зүйн байдалд нь өөрчлөлт гараагүй ажээ.

    Харин 12-оос дээш насны хүүхдүүд насанд хүрэгчдийн адил амны хаалтыг өмсөх ёстой гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ