Юлия Тимошенко коронавирусын халдвар авч биеийн байдал нь хүнд байгаа аж

Хэвлэлийн мэдээллээр түүний охин, нөхөр нь мөн коронавирусын халдвар авсан байжээ.

Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко коронавирусын халдвар авсан тухай улс төрчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Марина Сорока мэдээлжээ.

“Юлия Владимировна Ковид-19-тай болохыг тогтоосон. Нөхцөл байдлыг ноцтой гэж үнэлж байгаа. 39 градус хүртэл халуурч байна. Тэр тэмцэж байгаа” гэж Сорока хэлжээ.

РБК-Украины мэдээлснээр түүний охин Евгения болон нөхөр Артур Чечеткин нар мөн коронавирусын халдвар авсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ