• “Хичээллэх цаг багассантай холбогдуулан эцэг, эхчүүдийн цахим хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ”

    2020-08-25

    Нийгмийн бодлогын байнгын хороо Төрийн ордонд хуралдаж байна.  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр гишүүд санал хэлж, асуулт асуув.

    УИХ-ын гишүүн С.Чинзориг ЕБС-ийн сурагчид өдөрт дөрвөн цаг хичээллэснээр хүүхдээ хүргэж өгдөг эцэг, эхчүүдэд ирэх ачааллыг хэрхэн бууруулах талаар тодруулав.

    БСШУ-ны дэд сайд Г.Ганбаяр:

    Сум, орон нутгийн сургуулиуд уламжлалт таван өдрийн танхимын сургалтаар хичээллэнэ. Дэлхий дахинаа коронавирусын халдвар бүртгэгдсэн 55 улсад танхимын сургалтыг эхлүүлж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын горимын дагуу буюу хүүхэд хоорондын зайг 1.5 метр байх журмын дагуу долоо хоногийн 2,3 гэсэн асуудал гарч ирж байгаа.  Түр хугацаанд ингэж явах болов уу гэж бодож байна. Мэдээж хүүхдүүдээ хүргэж өгөх авах асуудал дээр хүндрэл үүсгэнэ. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтайгаа хамтраад цахимаар ажиллах боломжийг нь эцэг, эхчүүдэд олгох, цахим хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Цаашлаад цалинтай ээж хөтөлбөрийг цалинтай эцэг, эх болгож өөрчлөхөөр ажиллаж байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ