• Л.Энх-Амгалан:Хилээр 16 мянгаар орж ирж байгаа эм 160 мянгаар зарагддаг гэсэн тооцоо байна

    2020-08-25

    Нийгмийн бодлогын байнгын хороо Төрийн ордонд хуралдаж байна.  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.

    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

    Иргэд эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж буй 100 төгрөг тутмын 32 хувь халааснаасаа төлж байна, гэтэл өндөр хөгжилтэй улсууд 10-11 хувь байна.

    Тэгэхээр энэ өөрчлөлт рүү орох хэрэгтэй. Т.Мөнхсайхан сайд таныг энэ ажлыг манлайлж ажил гэж энэ салбарын сайдаар тавьсан гэж бодож байна. Мөн эмнэлгүүдийн худалдан авалтыг нэг гарцаар хийж байх талаар тусгасан байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эмнэлгийг хагас хувийн болгох чиглэлд ажиллах хэрэгтэй байна.

    Гурван эм тутмын нэг нь хуурамч, 16 мянган төгрөгөөр хилээр орж ирсэн эм 168 мянган төгрөг болж байна гэсэн тооцоо байна.

    Нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн өвчтөн эргээд өрхийн эмнэлэгт очиж эмээ бичүүлэх гэхмэтчилэн төвөгтэй асуудлууд байгаа тул шинэчлэлийг зайлшгүй хийх хэрэгтэй. Эмнэлгийн бие даасан байдлыг хангахаар гурван эмнэлэгт туршилт хийгээд амжилттай болсон юм байна лээ. Тиймээс дараагийн эмнэлгүүдийг хэзээ хагас бие даасан байдалд шилжүүлэх вэ?

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Бид эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх ёстой. Иргэд эмэндээ дугаарлаж, эрүүл мэндийн салбар дутуу санхүүжилттэй явдаг асуудлыг шийдвэрлэх ёстой. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар манлайлан ажиллаж байна. Энэ удаагийн парламентад эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай олон хүмүүс орж ирсэн гэдгээрээ онцлог.

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Одоогийн байдлаар лавлагаа шатлалын гурван эмнэлэг хагас бие даасан байдалд шилжсэн. АӨСҮТ, УНТЭ, УГТЭ. Дөрөвдүгээр сараас хагас бие даасан байдалд шилжиж, одоогоор эхний үр дүнгүүд гарч байна. Гэхдээ өрх, сум, дүүргийн эмнэлэгт хэр үр дүнтэй байх талаар туршлага байхгүй учраас ирэх онд бүх шатлалын эмнэлгийг хамруулсан  10 эмнэлэгт туршилж хийж, 2022 оноос бүгдийг нь хамруулахаар төлөвлөж байна. Нэг зэрэг шилжүүлэх нь эрсдэлтэй.

    УИХ-ын гишүүн Б.Бейсен манай улсад импортоор орж ирж буй хуурамч эмийн талаар тодруулав. 

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 19 хувь нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, 14 хувь нь стандарт бус гэсэн дүн бий. Эм, эмнэлгийн агентлаг байгуулагдсанаар эмийн стандарт, бүртгэл, үнийн хөөрөгдөлд хяналт тавих боломж бүрдэнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • 5000 төгрөгний үнэтэй эм монголд эмийн санд 28000 төгрөгөөр зарж байдаг. Үүнийг нь бид мэдэхгүй өвчиндөө болоод аваад байдаг. Ард түмэн гэдэг үг ийм л хөөрхийлөлтэй 

    • Ёстой чухал асуудлыг Энхамгалан гишүүн гаргаж тавьжээ Үнэхээр эмийн асуудал эмнэлгийн үйлчилгээ төлбөрийн асуудал гарцаагүй өөрчлөх шаардлагатай болсон Мэргэжлийн туршлагатай эрүүл мэндийн сайдын хэрэг одоол гарна даа

    Холбоотой мэдээ