• Хятад улс зарим иргэдээ вакцинжуулж эхэлсэн болохоо зарлажээ

    2020-08-25

    Хятад улс эмнэлэлг, хилийн ажилтан зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүсээ долдугаар сараас China National Biotec Group (CNBG)  компанийн коронавирусын туршилтын вакцинд хамруулж эхэлсэн болохоо мэдээлжээ.

    Туршилтын шатандаа байгаа вакциныг хэрэглэх зөвшөөрлийг долдугаар сарын 22-ны өдөр олгосон тухай Үндэсний Эрүүл мэндийн Хорооны шинжлэх ухаан, технологийн төвийн захирал Зэнь Зонвэй ярижээ. Тэрээр вакцинжуулалтад эмнэлэг, хил гаалийн ажилтнууд зэрэг вирусын халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүсийг эхний ээлжинд хамруулсан болохыг онцолсон байна.

    China National Biotec Group (CNBG) компанийн бүтээж буй уг вакцин нь гуравдугаар шатны туршилтаа Арабын Нэгдсэн Эмират, Перу, Мороко, Аргентин улсуудад эхлүүлээд байгаа юм.

    Эх сурвалж: CNN

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ