• Хуримын ордонд намрын дунд сарын шинийн 17-нд 70 орчим хос хуримаа хийнэ

    Монголчууды н гал голомтоо бадраахад хамгийн сайн өдөр хэмээн бэлгэшээдэг намрын дунд сарын шинийн 17-н энэ оны аравдугаар сарын 3-нд тохиох ажээ.

    Дашням, Балжинням давхацсан энэ өдөр гал голомтоо бадраахаар хэдэн хос бүртгүүлсэн талаар Гэрлэх ёслолын ордноос лавлахад “Одоогоор 70 орчим хос бүртгүүлээд байгаа” хэмээн Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа хэлжээ.

    “Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн заавар зөвлөмжийг баримтлан ажиллаж байгаа. Ингэхдээ нэг айлаас буюу хүргэн, бэрийн талаас ихдээ 15, нийт 30-аас хэтрэхгүй тооны хүн оролцуулах, хосын хүүхэд биш бол 15 ба түүнээс доош насны хүүхэд оруулахгүй байх зэрэг дэглэм баримталж байгаа” гэлээ.

    Хуримын ордонд 2020 онд өдөрт дунджаар 5-6 хос хуримын ёслолоо хийж, гал голомтоо бадрааж байна. Гэрлэх ёслолын ордонд бэлгэ дэмбэрэлтэй сайн өдөр хуримаа хийхэд 1,276,000 төгрөг байдаг аж. Харин ажлын өдөр, ажлын цагт хуримаа хийх бол 781,000 төгрөг, амралтын өдөр 25,000 төгрөг.

    Хуримаа хийхээр товлосон өдрөөс сарын өмнө цагаа захиалж, төлбөрөө бүрэн төлөх ёстой. Баталгаажуулахын тулд төлбөрийн баримт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбарын хамт аваачих ёстой хэмээн Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа хэлжээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ