• Дотуур байрууд аравдугаар сарын 1-нээс оюутнуудыг хүлээж авна

    Энэ аичээлийн жил оюутнуудыг дотуур байранд аравдугаар сарын 1-5-нд хүлээж авах гэнэ. Цар тахалтай холбоотойгоор 2019-2020 оны  хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн хичээлийг цахимаар явуулж, оюутны дотуур байран дахь хүүхдүүдийг байрнаас нь гаргасан.

    Харин энэ жил есдүгээр сараас эхлэн цахимаар хичээллэж, аравдугаар сарын 5-наас танхимаар хичээллэнэ. Үүнтэй холбоотойгоор дотуур байранд орох хүсэлтэй оюутнуудыг аравдугаар сарын 1-5-нд хүлээж авах ажээ.

    Мөн энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 150 мянга гаруй оюутан суралцахаар тооцоолжээ.  Одоогоор оюутны 51 дотуур байр 12 мянга орчим оюутныг хүлээн авах бэлтгэлээ хангажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ