• С.Чулуун:100 мянга гаруй дурсгалт өвийг цахим санд бүртгэж авна

    2020-08-24

    Инновац, цахим бодлогын байнгын хороо наймдугаар сарын 14-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.

    Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, санал хэлэв:

    УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг төрийн байгууллагуудын цахим шилжилт болон Соёлын яам инновацийн ямар бодлого баримталж, технологийн дэвшлийг хэрхэн нэвтрүүлэх талаар тодруулав.

    Соёлын яамны инновацийн талаар баримталж буй бодлогын талаар Соёлын сайд С.Чулуун

    Монгол Улсын газар нутаг дээр одоогоор мэдэгдэж байгаа 100 мянга гаруй дурсгалт өвийг цахим санд бүртгэгдэнэ. Ингэснээр хууль бус хулгайн асуудлыг цэгцлэхэд ач холбогдолтой. Энэ ажил 50 хувьтай буюу мэдээллийн сан нь хийгдчихсэн байгаа. Хоёрдугаарт, аялал жуулчлалын мэдээллийн нэгдсэн санг  байгуулна. Гуравдугаарт, виртуал музей, галерейг хөгжүүлнэ.

    Соёлын бүтээлц үйлдвэрлэлийн асуудалд гол анхаарлаа хандуулна. Соёл урлагийн санхүүгийн хувьд хөл дээрээ босох гол зүйл нь инновацийн асуудал. Бүтээлч үйлдвэрлэлийг ирэх дөрвөн жилийн хугацаанд цэгцтэй явуулбал соёлын эдийн засгийн бааз бий болно гэж үзэж байгаа” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ