• “Төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлсэн E-Mongolia цахим цонх аравдугаар сард нээлтээ хийнэ”

    2020-08-24

    Инновац, цахим бодлогын байнгын хороо наймдугаар сарын 14-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.

    Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, санал хэлэв:

    УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг төрийн байгууллагуудын цахим шилжилт болон Соёлын яам инновацийн ямар бодлого баримталж, технологийн дэвшлийг хэрхэн нэвтрүүлэх талаар тодруулав.

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

    -Энэ дөрвөн жилийн хамгийн чухал таван салбарын нэг нь цахим шилжилт хийх зорилт байгаа. Цахим шилжилтийг Засгийн газар дангаараа хийж хийж чадахгүй. 4-5 томоохон хэмжээний хууль гарах ёстойгийн нэг нь хувь хүний нууцтай холбоотой хууль байгаа.

    Иргэдийн мэдээлэлд төр өөхөө иргэдийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэхгүй хэмжээний итгэлцэж үүсч байж цахим шилжилт хийгддэг. Оноос өмнө E-mongolia гэх цонх руу төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлнэ. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагууд өөр өөр компанитай түншилж цахим шилжилтийг хийж байсан бол одоо эдгээрийг хооронд нь угсарч, нэг стандарттай болгоно. Хүн болгон өөрийн и-мэйл хаяг буюу домайн хаягтай болно. Төрийн мэдээллээ тэр и-мэйлээрээ авдаг болно. Ингэснээр маш их хэмжээний цаг болон хүнд суртлыг хэмнэнэ. Хорооны Засаг даргын тодорхойлолтоос авахуулаад бүхий л мэдээллийг гар утсаараа юм уу компьютерээр дамжуулж авдаг болно. E-mongolia аравдугаар сарын дундуур нээлтээ хийнэ. Үүний дараа шат дараалсан байдлаар хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллаж дараахь үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэнэ:

    • Банкны үйлчилгээ
    • Эрүүл мэндийн үйлчилгээ
    • Соёл, урлагийн үзвэрийн тасалбар захиалалт
    • Бэлэн мөнгөний шилжүүлэг

    Эстонийн шинжээчдийн зүгээс яг энэ хурдаараа явбал цахим шилжилт рүү ороход 7-8 жил шаардлагатай гэж үзсэн. Эхний дөрвөн жилд гол эрх зүйн сууриудаа тавьбал нийт ажлын 60-70 хувь руу орох боломж бий” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ