• Т.Батцэцэг:ОХУ-аас вакцин нийлүүлэх боломжийг судалж, ярилцаж байна

    2020-08-24

    Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

    Энэ үеэр Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг ”

    ОХУ-аас вакцин нийлүүлэх боломжийг судалж, ярилцаж байна. Эхний ээлжинд дотооддоо вакцинаа ашиглаж, тэр дундаа эмнэлгийн ажилтан, багш нараа вакцинжуулана гэсэн байгаа. Гадаад оронд нийлүүлэх хүртэл тодорхой хугацаа шаардагдана гэж ойлгож байгаа. Холбогдох газрууд болон УОК дээр тодорхой шийдвэр гарсны дараа бодит хариу арга хэмжээ авна” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ