• ГХЯ:Монгол Улсын нийт хүн амын 20 хувийг вакцинд үнэ төлбөргүй хамруулахаар болсон

    2020-08-24

    Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

    Энэ үеэр Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа вакцины талаарх мэдээллийг хүргэв.

    “ДЭМБ-ын мэдээллээр туршилтын өмнөх шатандаа явж байгаа 139, туршилтын шатандаа орсон 30 вакцин байгаа. 30 вакцины зургаа нь гуравдугаар шатандаа явж байна.Гурав нь Хятадынх, хоёр нь Британийнх, нэг нь АНУ-ын вакцин. Click To TweetЭнэ шатыг давахад нилээдгүй хүндрэлтэй байдгийг улс орнууд илэрхийлж байна. Вакцин гарсан тохиолдолд хамгийн түрүүнд Монгол Улсдаа вакциныг авахаар ажиллаж байна. Монгол Улс ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг хэрэглэнэ. Гадаад харилцааны сайд эдгээр улсын сайдуудтай уулзахдаа энэхүү асуудлыг хөндөж тавьсан.

    Дэлхий нийтэд вакцины үйлдвэрлэх явцыг түргэсгэх чиглэлээр санхүүжилтын механизмыг бий болгох санаачилга эхлээд явж байна. Санаачлагад Монгол Улс албан ёсоор нэгдэж орсон. Санаачлагын хүрээнд хөгжиж байгаа орнуудад нэн тэргүүнд вакцин олгохоор болсон. Вакцин гарсан тохиолдолд Монгол Улсын нийт хүн амын 20 хүртэлх хувийг үнэ төлбөргүй вакцинд хамруулах зохицуулалтыг ГХЯ-наас хийн ажиллаж байна” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ