• 100 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн эмч нарыг хүндэт дэвтэрт алдаршууллаа

    2020-08-21

    Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн хамт олон анх элэг шилжүүлэн мэс заслын өндөр технологийг Монголдоо нэвтрүүлснээс хойш 100 дахь мэс заслаа наймдугаар сарын 14-нд амжилттай хийжээ.  Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олны хийсэн дээрх 100 хагалгааны 95 нь амьд донороос элэг шилжүүлэн суулгасан гэдгээрээ онцлогтой.

    Өнөөдөр мэс заслын багийг хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах ёслолын арга хэмжээ боллоо.

    Ирэх 2021 онд 24 элэг шилжүүлэх мэс засал хийхээр төлөвлөөд байна.

    Монгол Улсын В,С вирусын халдвар авсан хүмүүс 10-15 жилийн дараа элэгний хатууралтай болдог байна. Харин элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатандаа орсон хүмүүс нас барах тохиолдол асар өндөр аж.

    Гадаадын оронд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамгийн багадаа 200-300 мянган доллараар хийдэг бол манай улсад тус мэс заслыг 15 сая төгрөгөөр хийж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Элэгний хатуурал хүндрээд шохойжсон хүнд элэг шилжүүлэн суулгах боломжтой юу Донор нь гэр бүлийнх нь хүн юмаа.Элэг шилжүүллээ гэхэд донорын амь насанд аюул байдаг уу 

    Холбоотой мэдээ