Энэхүү түр журмын хүрээнд хятадын талын Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэж буй Монгол жолооч нарын хоноглох зочид буудлын үнийг хямдруулах, нөхцөлийг сайжруулах хүсэлтийг манай талаас тавьсныг харгалзан хятадын тал зочид буудлын үнэ 270 юань байсныг 180 юань болгон бууруулахаар шийдвэрлэсэн байна.
Хямдруулсан үнийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлжээ.