
“Эмч, багш нарын COVID-19 вакциныг дараагийн долоо хоногоос эхлэх болно” гэж Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдлээ. Харин вакцин сайн дурын үндсэн дээр хийгдэх юм.
Үүнээс өмнө нь ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко дархлаажуулалтад хэнийг ч албадахгүй, харин ятгах зарчим баримтлахаа мэдэгдээд байсан билээ.
Ийнхүү эрсдэлт бүлгийг вакцинжуулах ажил вакцины олон улсын хамруулсан эмнэлзүйн сүүлийн туршилт эхлэхтэй зэрэгцэн эхэлж байна. Гуравдугаар шатны эмнэлзүйн туршилтад Орост төдийгүй гадаадын улсуудын 40 мянган сайн дурынхан хамрагдах юм.
Туршилтад АНЭУ, Саудын Араб, Филиппин зэрэг улсууд албан ёсоор оролцсоноос гадна Энэтхэг, Бразил улсууд оролцохоор хэлэлцээрийн шатанд байгаа аж. Туршилтад оролцож буй эдгээр улсууд Оросын вакциныг өөрийн байгууламжид үйлдвэрлэх боломжтой болно гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй