• “Манайд орж ирж байгаа гурван эм тутмын нэг нь ХУУРАМЧ, 68 хувиар үнэтэй зарагддаг”

    2020-08-21

    УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

    Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг Засгийн газрын бүтцийг баталсан тогтоолд өөрчлөлт оруулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулах зайлшгүй шаардлагатай эсэх талаар тодруулав.

    Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын долдугаар сарын 7-ны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “24.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар” гэж нэмэхээр тусгажээ.

    Эм, эмнэлгийн хэрэгслийн нэгдсэн зохицуулалттай болсноор чанар аюулгүй байдал дээшлэх, эмийн үнэ буурах, хуурамч эмийн импорт буурч, эмчилгээ, үйлчилгээний чанар сайжирна гэж үзэж байгаа аж.

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулах шаардлагатай. Орон тооны хувьд нэмэгдэх боловч эм, эмнэлгийн хэрэгсэлд гарах төсвийн хэмнэлт нь хэд дахин илүү гэж харж байгаа. Манай улсын хувьд цөөн хүн амтай ч эм,эмнэлгийн хэрэгсэл маш их тоогоор яригддаг. Энэхүү агентлаг нь эмийг одоо авч байгаагаас хямд авах, цаашлаад хяналт тавих чиглэлтэй”

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эм тойрсон асуудал маш эмзэг сэдэв байдаг. Эм хилээр орж ирсэн үнээсээ 68 хувийн нэмэгдэлтэй зарагддаг. ДЭМБ-ийн жишиг үнэтэй харьцуулахад манай эм 5-6 дахин өндөр үнэтэй байгаа нь судалгаагаар батлагдсан. Дураараа эмийн үнийн тогтоодог асуудлыг цэгцлэхгүй бол зэрлэг капитализм байдлаараа явж байна.

    ДЭМБ-аас хийсэн судалгаагаар орж ирж байгаа импортын эмийн гурван эм тутмын нэг нь хуурамч. Тиймээс мэргэжлийн агентлагийг байгуулж, зохих ажлыг авч хэрэгжүүлэхгүй бол болохгүй. Энд олон хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Плавикс эм нь манайд 210000 төг  бна ш дээ. Оросоос захивал 700 рубль бнаа. Арай дэндүү тэгээд үхэлтэй биш хамгаа шавхаж авдаг.

    • German Polish Ungar Oros ornuudaas emee awh heregtei bna! Tendees alvan esoor ni awval huuramch em orj irehgui! Mongold sain em uildwerldg baisan Orciin emuudiig uildwerlej chaddg baisan, monos hayttai hamtarch uildwerldg bolhoop!

    • Эмийн салбарт ажилладаг олон хүний хөдөлмөрийг ингэж харлуулж ярьж болохгүй л байхдаа. Чаддаг байсан юм бол эмийн үнийг төр зохицуулахгүй яасан юм бэ. Харин ч чадахаасаа чадахгүйгээ хүртэл эмээр нь хангах гээд чадлаараа яваа салбар шүү. Хуурамч ч эмийн судалгаа баримт байгаа юм уу. Юугаа яриад байнаа.

    • 3/1т нь Германы денк фарм, Украины эмнүүд, Беларусийн эмнүүд, Энэтхэг эмүүд бүгд хуурамч жишээ нь Германд денк фарм гэж үйлдвэр байдаггүй Беларусь Украйн эмнүүд ямар ч баталгаагүй ДЭМБ эм үйлдвэрлэлт найдваргүй гэж үздэг Энэтхэг эмнүүд Монгол улсын эмийн бүртгэлийн журмыг хуурамчаар хийж орж ирдэг Бидний сайн мэдэх ханиадны Синобакс бол хуурамч эм эмч нар байнга бичнэ хатгаа болгодог сүлжээ үүсгэсэн гэх мэт олон юм байна

    • Би зүрхний цус шингэлэх эм клопидогёрил гэдэг эм 4 жил уусан. Эмч эмээ солихыг зөвлөж Плавикс гэдэг уудаг болсон. Энэ эм Монгол эм импэкст 1 хайрцаг ө

    • эм ашиг ихтэй болоод л энэ олон эмийн сан байгаа байх үүнийг цэгцлэх хэрэгтэй эрүүл мэндтэй ходбоотой дээрэм л гэсэн үг шүүдээ.

    • ҮР ДҮН ӨГДӨГГҮЙ БЕНЗИН ШИГЭЭ ХҮНИЙГ БИЕИЙГ ХОРДУУЛДАГ ЭМ ГЭЖ ХОР ОРУУЛДАГ ХАМГИЙН ХОГИЙН МӨНГӨ ХАРАХААРАА ХҮНЭЭ ГЭЭСЭН ТЭНЭГ МОНГОЛЧУУ ДАА ГЭЖ

    • Эмийн үнэ  өсөөд л байх юм. Хяналт тавьдаг газартай болох шаардлагатай нь яг үнэн шүү. Эмийн сангууд баримт өгнө гэж байхгүй шүүдээ 

    • Em tariani uniig hedhen monopoli emiin companiuud togtooj bna . Gadnaas vitamin hurtel oruulahgui end bgaan une ni hadsan , baahan enetheg vietnam malaiz yamarch naidvargui emnuud ,monopolioo zogsoohgui bol uniin hyanalt bhgui boltson mongolchuudiin eruul mendiig yamarch setgelgui shunaltai hedhen compani hyanaj bna gsn ug . Edend iim ih erh olgoj bgaa erh medeltenguud mongol undestnii ayulgui baidalid ayul uchruulj bna. 

    • Гол хуурамч эм оруулж байгаа улс нь Хятадууд ! Японд олон жил олон удаа хуурамч эм хийж баригдаж шахагдсан нь батлагдсан ! 

    • Эм, эмнэлгийн хэрэгслийг Тендерийн гэрээгээр зохицуулдаг ч эмийн үнэ жил болгон нэмэгдэж байгаа, мөн  сумын эрүүл мэндийн төвийн эмийн төсөв хүрэлцэхгүй, эмийн хангамж маш муу, яаралтай тусламжын эмийн тендерээр нийлүүлэлт нь тасалдал их үүсгэдэг. 

    • Эм хангамж гэсэн фармуудын зөвшөөрлүүдийг дур мэдэн албан тушаал эрх мэдлээ ашиглан олноор ажиллах зөвшөөрлүүдийг нь өгсөнөөс үүдсэн учраас замбараагүй асуудал үүссэн Үе үеийн ЭМЯ ны сайдуудыг хариуцлагад татах ёстой

    • Бүүр давраад 3000 нь хүүхдэд туршилт тус бүрт 500$ гэхээр л ухаан ордог малнууд юм да .. хордож дууслаа барилгын замаск идсээр байтал , 68 биш 600% хувь нугалдаг ашигтай бизнэс

    • Маш зөв. Ер нь эмийн импортыг төрийн мэдэлд авах хэрэгтэй. Тэгэхгүй бол эм нийлүүлэгч хэдэн том компаниуд жинхэнэ, хуурамч нь мэдэгдэхгүй, мөн зохих журмын дагуу тээвэрлэсэн эсэх нь тодорхойгүй эмийг хэд дахин нугалж зарж иргэдийг шулж байгааг зогсоох хэрэгтэй. 

    • Тэгээд хуурамч эмнүүдээ хуйвалдаад заруулаал байж байгаа юу. Хуурамч гэдгийг нь мэддэг байж яагаад заруулж байгаа юм бол?

    • Chadal n baival uls n ene salbaraa avaad yvaach chadahgui baij ingej hudlaa medemhiirhee bolioch!!! Emiin salbariig huviin hevshil 100% nuruun deeree uurch bgaag ene nuhur medjiinuu

    • Мэдэж байсан юм бол мэдсэн даруйдаа яаралтай арга хэмжээ авч, таслан зогсоохгүй яасан юм!!! Тэгээгүй бол одоо бүх шатандаа хариуцлагаа хүлээх хэрэгтэй

    • ёстой зөв Ийм нэг агентлаг ч юм уу нэг нэгж байх хэрэгтэй эмийн хяналт байхгүй ёстой дураараа лургиж ард иргэдийг хохироож байгаа билээ ЭМ ийн шинэ сайд маань аргагүй л Мэргэжлийн хүн болохоор хамгийн чухал асуудлыг олж харж байна амжилт хүсье

    • Huuramch geed bgaa emuudiig erh medel buhii darga nar l oruulj irdeg baih irged odoo huuramch em oruulah bitgii hel gaduur zardag gazruud baihgui bolson. Eruul mendin daatgalaar huljij bgaa emiin sanguud bna Gol asuudal sanhuujiltig jigd bolgoh heregtei 

    • Saba trade geh met enetheg vietnamaas em oruulj irdeg companynii emnvvded yamar  ch sudalgaa bhku huuramch emnvvd bdag.ta bvhen  hvswel internetees haigaad vzeerei yamar ch sudalgaa bhku huuramch 

    • Өндөр өртөгтэй гэгддэг Орос улсаас манай эмний үнэ хэт өндөр бдаг эмний үнэ дийлдэхээ больсон эмийн бизнес эрхлэгчид хялбар аргаар баяжиж бгаа таван алхмын газар бгаа бөөний төвөөс аваад эмийн сангаар заррдаг өндөр настан хүүхэд эмээ авч дийлэхгүй бна одоо цэгцлэх цаг бсон ашиг ихтэй хүний эрүүл мэндээр тоглодог бизнес болоод бна

    • Эмийн талаар ялангуяа хуурамч эмүүдийн талаар сайд бүр тодорхой ажил хийхгүй өдий хүрлээ Эмүүд чанаргүй дээр нь их үнэтэй. Үнэндээ тэтгэвэрийн улсуудаас гадна иргэд бүр эмээ авч ууж чадахаа байлаа. 

    • Хэрэв энэ асуудал үнэн байдаг юм бол маш хурдан хийх хэрэгтэй. Эм хайгаад  эмнэлгийн аптекийн хаалга татаж үзээгүй хүн ховордоо. Гадны хүн ямар сайндаа танайхан эмийг ингэж өндөр нугалж ашиг олдог юм чинь , төр засаг чинь юуч хийж магадгүй юм байна гэж байсан санаанд орж байна.

    • Эмийн салбар олон зуун тэрбум эргэлддэг маш ашигтай бизнес, агентлаг байгуулж маш сайн зохицуулж, хун амынхаа аюулгуй байдлыг хангах хэрэгтэй. Маш ашигтай бизнес тул эм худалдаачид их дайрах байх, зоригтой шийдээрэй

    • Тэгээд хуурамч эм зардаг нөхдүүдийг шийтгэдэггүй юм уу ийм юм яриад сууж байх төр засагтай байхаасаа ичиж амьдарцгаа өмхий үхэрмонголчуудаа

    • Монголд байгаа эмнүүд үйлчилгээ маш муу. Үнэтэй. Арьсны эмчилгээний тос гэхэд л үр дүн маш муутай. Тэгэхэд япон, англи тоснууд хэд түрхээд л нам дардаг. Манай томчуудын өөрсдийнх нь бизнесс

    • Худалч хүрэлбаатар.бүхэл бүтэн салбарыг доромжилж бна.3 хүн тутмын 1 нь хуурамч эм уугаад үхэж бга гэж ойлгож болох уу.эмийн хяналт,тавьдаг өчнөөн байгууллагын ажилыг үгүйсгэж бга гэсэн үг үү.3 эм тутмын 1 нь хуурамч гэдгийг яаж нотлох вэ.эмийн шинжилгээний байгууллагууд зүгээр хараад, тараагаад түгээгээд эмчилгээнд ашигласан гэж ойлгож болох уу. 

    Холбоотой мэдээ