• “Цэцэрлэгүүд ажлын таван өдөр, хуучин цагийн хуваарийн дагуу ажиллана”

    2020-08-21

    ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар цэцэрлэгийн хүүхэдтэй эцэг, эхчүүдэд дараахь зөвлөмжийг өглөө.

    Томуугийн дэгдэлтэд халдвар авсан хүмүүсийн 60 гаруй хувийг 0-4 насны хүүхэд эзэлдэг. Тиймээс:

    1. Нэг бүлэгт 20-оос дээшгүй хүүхэд хүмүүжинэ
    2. Ажлын 5 өдөр, хуучин цагийн хуваарийн дагуу ажиллана
    3. Гэр-цэцэрлэг-гэр гэсэн маршрутаар хүүхдээ дагуулж явах, олон нийтийн газар дагуулж явахгүй байх, хүүхдээ цэцэрлэгт авч ирэхдээ, явахдаа амны хаалт зүүлгэхийг зөвлөж байна.

    Мөн цэцэрлэгт хүүхдээ өгөх хүсэлгүй эцэг, эхчүүдэд теле хичээлээр хүүхдийг хөгжлийг дэмжинэ гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ