• Нэгдүгээр эмнэлгийн ерөнхий захирлаар хүний их эмч Н. Лхажийг томилжээ

    Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, шинэ удирдлагаа сонгожээ.

    Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн хурлын 15-р тогтоолоор эмнэлгийн Ерөнхий захирлаар Эрүүл мэндийн удирдлагын магистр, Хүний их эмч Нацагдоржийн Лхажийг томилсон байна.

    Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал байсан Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдоод буй билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ