• “Барселона”-гаас Луис Суарезыг 15 сая еврогоор авахаар “Аякс” санал болгов

    “Барселона”-гийн удирдлага тоглогчдоо шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна. Fichajes.net-ийн сэтгүүлч Жота Жордигээс иш татан мэдээлсэнээр клуб Луис Суарезийг энэ зун зарна гэж мэдэгджээ.

    Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Уругвайн довтлогчийг 2007-2011 оны хооронд тоглож байсан “Аякс” баг авахаар хэдийнэ санал тавьсан байна.

    Голландын аварга 33 настай тоглогчийн төлөө 15 сая евро төлөхөд бэлэн байгаа ажээ.

    Өмнө нь Каталоны баг Жерар Пике, Серги Роберто, Артуро Видаль, Серхио Бускетес нарыг ч зарна гэж мэдээлж байсан юм.

    Суарезийн хувьд түүний гэрээ 2021 оны 6-р сарын 30 хүртэл хүчинтэй байгаа. Өнгөрсөн улиралд тэр 36 тоглолтод оролцож 21 гоол оруулж, 10 оновчтой дамжуулалт өгсөн.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ