• Австрали улс иргэн нь вакцин хийлгэхээс татгалзвал төрөөс олгодог мөнгөн тэтгэмжийг нь олгохгүй байхаар шийдвэрлэжээ

    2020-08-21

    Австралийн Эрүүл мэндийн сайд шинэ коронавирусын вакцинд хамрагдахаас татгалзсан иргэний  нийгмийн халамжийг нь хязгаарлах талаар мэдэгджээ.

    Оксфордын Их сургууль болон АстраЗенека компанийн хамтран бүтээж буй коронавирусын вакцин нь эмнэлзүйн гуравдугаар шатны туршилтаа хийж буй. Харин нийт 25 сая хүн амаа үнэгүй вакцинжуулна хэмээн мэдэгдсэн тус улсын Засгийн газрын зүгээс вакцинжуулалтад хамрагдахгүй гэвэл улсаас авдаг мөнгөн тэтгэмжүүдийг нь хязгаарлах болохоо мэдэгджээ. Вакциныг заавал хийх шаардлагагүй боловч ийнхүү нийгмийн халамжийг хязгаарласнаар дархлаажуулалтад идэвхитэй хамрагдана гэж үзэж байгаа аж.

    Австрали улсын хувьд нийт хүн амынхаа 95 хувийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.

    Эх сурвалж:Abcnews

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ