• Хүүхдүүдээ авна гээд бүртгэчихсэн байсан сургуулийн төсвийг хассан байна, Ч.Хүрэлбаатар сайд аа

    2020-08-21

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.Гишүүд асуулт асууж, санал хэлэв.

    УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:Нэг тэрбумын ажил авснаа таван жилийн дараа таван тэрбум болж төсөвт өртөг нь өсдөг. Адилхан хүчин чадал, адил хэмжээ, зориулалттай обьектууд өөр, өөр төсөвтэй батлагдаж байна. Эдгээр дээр хариулт өгнө үү?

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:Төсөв дээр хөрөнгө оруулалт тавигддаг, дараа нь жил дараалаад төсөвт өртөг нэмэгддэг. Бид нар судалж үзсэн. Нэгдүгээрт, зураг төсөвгүй обьектуудыг хөрөнгө оруулалт дээр гаргаж өгдөг. Зарим нь зураг, төсөвтэй байдаг боловч тэр нь 2010 онд хийгдсэн зураг төсөв дээр 2019 онд суулгадаг. Бүтэн есөн жилийн дараа төсөвт суулгахаар барилгын материалын үнэ өссөн, инфляци явагдсан байдаг. Энэ алдааг гаргахгүйн тулд 2021 оноос эхлээд улсын төсөв дээр зураг, төсөвгүй, газаргүй обьектод хөрөнгө оруулалт тавигдахгүй.

    Улаанбаатар хот, хөдөө, орон нутагт хоёуланд нь 960 хүүхдийн сургууль баръя гэж бодоё. Улаанбаатар хотод газрын үнэлгээ нь хэдэн тэрбумаар үнэлэгддэг.Зарим сургууль заалтай, бассейнтай байхад зариманд нь байдаггүй. Нэг стандарт гэдэг зүйлд баригдахгүй байгаа учраас өөр, өөр төсөвтэй байдаг.

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Чингэлтэй дүүрэгт хүүхдүүдээ авна гээд бүртгэчихсэн, тендер нь зарлагдчихсан сургуулийн төсөв нь хасагдсан байна гэв.

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар“Тендер зарлагдаад, гэрээ байгуулаагүй ААН-үүдийг хассан. Тэр олон обьект дундаас гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр хассан. Дүүрэг, тойрог хасвал ерөөсөө хасч болохгүй. Тэд нарыг буцааж оруулах боломжгүй гэдгийг хэлмээр байна. 2021 онд хүссэн, хүсээгүй төсвийг нилээн хасч оруулах шаардлагатай. Эдийн засаг, иргэд, улсаа бодож ийм шийдвэр гаргахаас өөр арга байхгүй” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ