• ГЕГ-ын дарга Элчин сайд Цай Веньруйг хүлээн авч уулзлаа

    2020-08-20

    Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар боомтуудыг шинэчлэх, бүтээн байгуулалтын ажлууд, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 600 сая юаний хөрөнгийг үр өгөөжтэй төслүүдэд зарцуулах, гаалийн ажилтнуудыг мэргэшүүлэх, эрэлч нохойн сургалтыг зохион байгуулах, хар тамхи, мансууруулах төрлийн бодистой хамтран тэмцэх, гадаад худалдааны эргэлтийг өсгөж эрдэс бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

    Эх сурвалж:ГЕГ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ