• Д.Сарангэрэл:Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлж,шаардлагатай 2.5 тэрбум төгрөгийг төсөвт суулгахаар ажиллаж байна

    2020-08-20

    УИХ дахь 13 эмэгтэй гишүүд албан ёсны бүлэг байгуулж, бүлгийн даргаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл сонгогджээ. Нам, эвслээс үл харгалзан нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд ажиллана гэв.

    Мэдээллийн төгсгөлд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл УИХ дахь 13 эмэгтэй гишүүд нэгдэн коронавирустэй холбоотойгоор хоёр настнуудыг цэцэрлэгт авах боломжгүй болсонтой холбогдуулан хүүхэд харах үйлчилгээг сэргээж, холбогдох санхүүжилтыг төсөвт суулгахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ.

    Д.Сарангэрэл “Хоёр настай хүүхэдтэй 80 мянган ээж байгаа. Ээжүүдийн маань хөдөлмөр эрхлэлтийн асуудалд хүндрэл үйлчилж байгаа учраас хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэгт 13 эмэгтэй маань санал нэгдэж байгаа. Тийм учраас төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ үед хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 2.5 тэрбум төгрөгийг тодотголд суулгахын төлөө эмэгтэй гишүүд ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгаа. Эрэгтэй гишүүд маань бас дэмжиж байгаа” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ