• П.Анужин:Улс орны оршихуйн баталгаа болсон өв соёлоо хойч үедээ өвлүүлэхэд анхаарч ажиллана

    2020-08-20

    Найм дахь парламентад сонгогдсон 13 эмэгтэй гишүүд албан ёсны бүлэг байгуулж, бүлгийн даргаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл сонгогджээ. Нам, эвслээс үл харгалзан нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд ажиллана гэв.

    БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Бүлгээрээ хуралдаж үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсон. УИХ-ын сонгуулиар үеэр бидэнд захиж өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд 10 гаруй суурь асуудал дээр суурилаж ажиллах болно.

    Хамгийн түрүүнд нийгмийн бүхий л болж бүтэхгүй зүйлийн суурь болж байгаа архидалттай тэмцэж, хуульд өөрчлөлт оруулна. Архидалтаас гадна хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудлаар ажиллана” гэв.

    Эмэгтэй гишүүд тухайлсан нэг сэдвийг ахалж, бусад гишүүд нь дэмжин ажиллах юм.

    Тэгвэл УИХ-ын гишүүн П.Анужин монгол өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх чиглэлээр ажиллахаар болжээ.

    Тэрбээр “Бүлгийн бүсгүйчүүдийнхээ санаачлан, удирдан чиглүүлж явах бүхий л салбарын үйл ажиллагаанд дэмжиж байна. Үндэстэн, улс орон оршихуйн баталгаа болсон өв соёлоо хадгалан үлдэхэд гол анхаарлаа хандуулж ажиллана. Үнэт өвөө ирээдүйд хэрхэн өвлүүлж, орчин цагтайгаа хэрхэн хөгжүүлж явах нь цаг алдалгүй шийдэх, түүний төлөө иргэн бүр үйлдэл хийх ёстой.

    Хууль эрх зүй хэрхэн хэрэгжиж буй, шаардлагатай тохиолдолд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр санаачлах талаар ард иргэд, холбогдох байгууллагуудтайгаа хамтарч ажиллана” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ