• “Зээлийн хүүг нэг хувиас хэтрүүлэхгүй байх заалт МАН-ын мөрийн хөтөлбөрт маш тодорхой тусгагдсан байсан”

    2020-08-20

    УИХ-ын гишүүн Т.Доржханд Зөв хүн электорат эвслээс УИХ-аар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.

    Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд ” Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг харахад их мөлгөр байна. Эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрт суурилсан байх ёстойгоос гадна нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд багтаж байх ёстой. Ядуурлыг 2 дахин бууруулна гэсэн заалт бий. Тэгэхээр дөрвөн жилийн дараа 15 хувь болох ёстой. Гэтэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тоо байхгүй, тодорхой зүйл байхгүй байна.

    Зээлийн хүүг сарын 1 хувиас хэтрүүлэхгүй байх тодорхой заалтыг МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгасан байсан.

    Гэтэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр зээлийн хүүтэй холбоотой нэг ч зүйл заалт байхгүй.

    Амлаад байдаг зүйлүүдээ Засгийн мөрийн хөтөлбөртөө тусгахгүй байна, мөлийлгөж оруулж ирж байна, тоонууд нь алга болчихлоо. Бид үүн дээр шахаж ажиллах болно” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ