• Ч.Хүрэлбаатар:Сүүлийн гурван өдөр дараалан 1800-аас дээш машин нүүрс экспортолсон сайн мэдээ байна

    Энэ жил коронавирусын халдвараас болж түүхий эдээ экспортлоход хүндрэл гарч ирсэн. Тиймээс ч улсын төсөвт тодотгол хийхээр УИХ-д төсөл оруулж ирэн хэлэлцүүлж байна.
    Манай экспортын гол түүхий эд мэдээж уул уурхайн бүтээгдэхүүнүүд. Тэр дундаа нүүрс, зэсийн баяжмал гол нь. Нүүрсний экспортын хэмжээ багассанаар Монгол улсын төсөвт томоохон алдагдал гарч буй. Тэгвэл сүүлийн үед хилээр нүүрс гарах нь ихэсчээ.
    Энэ тухай УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сошиал сүлжээгээр дамжуулан мэдээлж, үүнд хувь нэмрээ оруулж байгаа бүх хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлжээ.

    Тэрбээр “Сайн мэдээ…Сүүлийн 3 өдөр дараалан 1800-аас дээш машин нүүрс экспортлогдлоо. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Ярант боомтоор 8-р сарын 17-нд 1809, 8-р сарын 18-нд 1838, 8-р сарын 19-нд 1844 машин нүүрс тус тус экспортлогдлоо. Үүнд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст баярлалаа” гэсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ