• С.Ганбаатар:Монголчууд 3 саяуулаа дэмжвэл, 6.2 дахь заалтыг “ард түмний өмч” гэж өөрчилж болох уу?

    2020-08-19

    “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” хэлэлцүүлэг яг одоо Төрийн ордонд болж байна.

    Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, судлаач, эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Хэлэлцүүлгийн үеэр төлөөллүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.

    Куба, Хятад, Болив зэрэг социалист  улсуудад ард түмний өмч гэдэг ойлголтыг хэрэглэдэг

    Хуульч О.Мөнхсайхан “Куба, Хятад, Болив зэрэг социалист  улсуудад ард түмний өмч гэдэг ойлголтыг хэрэглэдэг. УИХ дээр таван өдөр хэлэлцүүлэг өрнөсөн. Олонхийн зөвшилцлөөр төрийн нийтийн өмч гэсэн ойлголт гарч ирсэн. Төрийн өмч гэчихэд  буруу, зөрүү зүйл байхгүй гэж судлаачийн хувьд итгэл үнэмшилтэй байна. Олон нийтийн дунд яригдаад байгаа шиг газар, газрын баялгийг гадаадын иргэн ашиглах, өмчлөх утга руу орсон зүйл ерөөсөө байхгүй. Үндсэн хуулийн оршин байгаа гол зорилго нь төрийн дур зоргоороо байх явдлыг хязгаарлах байдаг”

    Байшин нь төрийн өмч бол газар нь нийтийн өмч

    УИХ-ын дарга Г.Занданшатар “Нийтийн өмч гэдэг дотор уламжлалт тогтсон хууль зүйн ойлголтод төрийн, шашны, олон нийтийн өмч бүх багтдаг. Нийтийн өмчийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь л төрийн өмч. Төрийн нийтийн өмч гэдэг ойлголт нь 1996 оноос хойш үйлчилж ирсэн.  Төрийн өмчийг дотор нь төрийн өөрийн болон төрийн нийтийн өмч гэж хуваана. Байшин чинь төрийн өмч, газар нь нийтийн өмч. Аймгийн Засаг даргын унаж байгаа машин бол төрийн өмч, дээгүүр нь явж байгаа газар, ус, шороо нь ард түмний өмч”

    Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг өөрчлөхийг Монгол Улсын 3.2 сая иргэн дэмжвэл, “ард түмний өмч” гэж өөрчилж болох уу?

    Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Босоо Хөх Монгол” бүлгэмийн зохицуулагч П.Шинжааравдан нар Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг өөрчлөхийг Монгол Улсын 3.2 сая иргэн дэмжвэл, “ард түмний өмч” гэж өөрчилж болох уу гэдгийг тодруулав.

    Хуульч О.Мөнхсайхан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улс Үндсэн 19 жил ярьж байгаад хийсэн. Өөрчлөлт хийнгүүтээ, ахиад бужигнуулбал Үндсэн хууль гэдэг ойлголт байхгүй болно. Үндсэн хуулийг дээдэлхийн амин чухал зүйл нь Үндсэн хууль тогтвортой үйлчлэх”

    УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн нийтийн өмч гэж оруулсан нь улс орны эрх ашгаас урвасан хэрэг болсон бол би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Харин санаатайгаар эсэргүүцэж гацаах гэж байгаа бол та бүгдийг улс орны эрх ашгийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна гэж тооцно.

    Улс орны эрх ашгийн төлөө зөв юм болгоныг гацааж ирсэн шүү. Ард түмнийг буруу зүйлд турхирч болохгүй. Харин буруу ойлголт нийгэмд тарааж, Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг буруу ойлголт тараавал Эрүүгийн болон бусад хуулиар зохицуулагдана гэдгийг анхаааруулж хэлмээр байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Ард түмний өмч гэдэг үг ардчилсан нийгмийн үед хэрэглэж болохгүй одоо зөвхөн нийтийн гэж хэрэглэх нь зөв гэнэ дээ ардын гэдэг үгийг Куба, Хятад, Хойд солонгост хэрэглэж байгаа юм байх аа удахгүй МОНГОЛ АРДЫН НАМ гэдэг нэрнээсээ татгалзаж МОНГОЛ НИЙТИЙН НАМ гэдэг нэртэй болох юм байх аа. Ард түмний, нийтийн гэдэг хоёрхон ухагдахууны цаана маш том эрх ашиг нуугдаад байх шиг тэгээд ч Чимэд гуай энэ нийтийн гэдэг хэллэгтэй заалтыг үндсэн хуульд оруулаагүй байж хэрэв нийтийн гэсэн энэ нь зөв гэж бодож байсан бол оруулах л байсан байж таараа, одоо харин энэ хүмүүс засаж орууллаа цаашдаа юу болохыг харая гэхдээ Монгол улсад 6,2 заалт ямар нэгэн хортой үр дагвар авчирвал яаралтай засах нь зөв. Хэрэв үгүй дээ та буруу бодож хардаад байна гэж байгаа бол шинэчлэл хийлгүй зүгээр хуучнаар нь энэ залтаа байлгавал яасан юм бэ?

    Холбоотой мэдээ