• QR кодтой болсноор лангуу түрээслэгч, жижиг бизнес эрхлэгчдид НӨАТ-ын баримт олгодог болно

    2020-08-19

    Иргэд болон бизнес эрхлэгчдийн ажлыг хөнгөвчлөв үүднээс цахим төлбөрийн QRBARIMT-ыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал мэдээллээ.

    Өмнө нь И-баримт олгохын тулд зайлшгүй посын програм, хэвлэх төхөөрөмж, цаас, интернетийн орчин шаарддаг байсан бол одоо Ebarimt аппликейшнаар дамжуулан баримт үүсгэх боломжтой болжээ. Татварын албанаас тухайн үйлчилгээ эрхлэгчийн мэдээллийг хадгалсан QR код бүхий долоон ширхэг наалтыг бизнес эрхлэгчдэд хүргүүлэх юм.

    Худалдан авагч тухайн QR кодыг уншуулмагц, мөнгөн дүнг гараар оруулах цонх гарч ирнэ. Мөнгөн дүнг худалдан авагч эсвэл бизнес эрхлэгч аль аль нь оруулан мөн баталгаажуулах боломжтой.

    Эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QR кодыг байршуулах юм. Харин иргэд есдүгээр сараас эхлэн худалдаа, үйлчилгээний газарт наасан QR кодыг Ebarimt апп-ын камераар уншуулан и-баримт үүсгэх товч дээр даран хувь хүн, байгууллага дээрээ цахим телбөрийн QRBARIMT үүсгэх нь.

    Ингэснээр хөдөө орон нутаг, хот суурин газар гэлтгүй, малчин өрх малаа зарсан ч малынхаа бэлчээр дээр Ибаримт олгох боломжтой болж байна гэж Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал  онцолж байлаа. 

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ