• ШӨХТГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилжээ

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Бат-Эрдэнийг томилжээ. Б.Бат-Эрдэнэ нь 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар богино хугацаанд ажиллаж байгаад ЖДҮХС-аас зээл авсан гэх асуудалд холбогдон ажлаа өгсөн. Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэж байсан юм.

    Б.Бат-Эрдэнэ нь 1999 онд Улаанбаатар их сургуулийн түүх судлалын ангийг судлаач мэргэжлээр төгссөн. Мөн БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр сурч, төгссөн.

    Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын туслах, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ