• Д.Мөнхжаргал:Энэ жил айл бүрт угаарын хийн эрсдэл хариуцсан менежер ажиллана

    2020-08-19

    Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах аян хэрэгжих талаар мэдээлж байна.

    Агаарын чанарыг сайжруулах бүс тэлж байгаатай холбогдуулан нэмэлт цэгүүдийг байршуулна гэлээ.  Мөн цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдгээс бусад ААН-үүд түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг нийслэлийн холбогдох газраас авах юм. Энэ жилийн хувьд сайжруулсан шахмал түлшийг 1,000 гаруй цэгээр борлуулахаар төлөвлөөд байна.

    Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал ” Өнгөрсөн өвөл агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан бол энэ жил амжилтаа бататгаж 80 хувьд хүргэх юм. Угаарын хийн эрсдэлийг багасгах үүднээс Нийслэлийн Засаг Даргын А/1036 захирамжийн дагуу “Тавантолгой түлш” компанийн дэргэд 1,500 хүнтэй “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 4,500 ажилтан ажиллах юм.

    Ингэснээр айл бүхэнд угаарын хийн эрсдэлийг хариуцсан менежер ажиллаж, угаарын хийн мэдрэгчийг шалгах, зөв галлагааны зааварчилгааг өгөх юм. Харин хэрэглэгчдэд үйлчлэх албаар дамжуулан айл бүрийн агааржуулалтын системийг сайжруулах зөвлөгөө өгөх, цаашлаад зорилтот бүлгүүдэд агааржуулах хоолойг суурилуулж өгнө” хэмээн ярьсан юм.

    Нийт иргэдэд гэр байшингаа дулаалах, яндангаа хөөлөх, битүүмжийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийг өрөө бүртээ суурилуулахыг зөвлөж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ