• Италид 18 нас хүрсэн хүүхэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй байх шинэ журам хэрэгжиж эхэллээ

    2020-08-24
    Италид 18 нас хүрсэн бол эцэг, эхээсээ санхүүгийн хувьд дэмжлэг авахгүй байх шүүхийн шийдвэр гарчээ. Шүүхийн шийдвэр хэрэгжиснээр эцэг, эхчүүдийн зүгээс насанд хүрсэн хүүхэддээ заавал мөнгөн тусламж өгөх шаардлагагүй болов.
    Тодруулбал, өнгөрөгч долдугаар сард Италийн Ром хотын шүүх насанд хүрсэн ч эцэг, эхээсээ санхүүгийн дэмжлэг хүссэн иргэнийн хэргийг авч хэлэлцсэн байна.
    Тухайн иргэн нь 35 настай бөгөөд жилийн орлого нь хангалтгүйн улмаас эцэг, эхээсээ сар бүр 360 ам.долларыг авч байхаар шүүхэд нэхэмжлэх гаргажээ.  Тухайн хүний ажил олж чадахгүй байх нь эцэг, эхээсээ мөнгө авах ямар нэгэн шалтаг биш бөгөөд харин ч идэвхийлэн ажил хайж, өөрийгөө тэтгэн тэжээж, насанд хүрэгсдийн бие даасан амьдралтай болох ёстой гэж үзжээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн хувьд тодорхой шалтгаантай бол хуульд тусгагдсаны дагуу санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх боломжтой аж.
    2019 онд Италийн Статискийн газраас хийсэн судалгаагаар 18-34 насны хүмүүсийн дийлэнх буюу 64.3 хувь нь эцэг, эхтэйгээ амьдардаг . 15-24 насны залуучуудын ажилгүйдлийн төвшин тус улсад 30 хувьтай байгаа аж. Гэрлэлтийн хожуу үеийн салалтын гуравны нэг тутам нь насанд хүрсэн хүүхэд нь санхүүгийн хувьд хамааралтай байдгаас болдог ч гэсэн үзүүлэлт бий.
    Шүүхийн шийдвэр ийнхүү гарсан нь Италийн залуучуудыг хөл дээрээ босоход бага ч болтугай түлхэц болно гэж хуульчдын зүгээс үзэж байна. Хуульчдад дээрх тохиолдолтой адилхан нэхэмжлэлтэй хэргүүд жилд мянга, мянгаараа ирдэг аж.
    Зөвхөн Итали гэлтгүй Испани, Франц зэрэг Европын бусад улсуудад ч ийм тохиолдол олонтаа байдаг байна.
    Эх сурвалж:Cnn
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ