• Австралийн Засгийн газраас 25 сая иргэдээ вакцинжуулалтад үнэгүй хамруулахаа мэдэгдлээ

    2020-08-19

    Австрали улс Оксфордын Их сургууль болон АстраЗенека компанийн хамтран бүтээж буй вакцин амжилттай болвол 25 сая иргэдээ үнэ төлбөргүй хамруулахаа мэдэгдлээ.

    Тус улсын хувьд коронавирусын улмаас 400 гаруй хүн амь насаа алдаад буй. Өвчлөл хамгийн их дархсан Викториа мужид энэ сарын эхээр халдвар дахин эрчимчиж эхэлсэнтэй холбогдуулан хөл хорион хатуу дэглэм тогтоосон юм. Хамгийн сүүлийн мэдээллээр тус мужид нийт 7,000 орчим идэвхитэй халдвар тээгсэд байгаа гэж үзэж байгаа юм.

    Оксфордын Их сургууль болон АстраЗенека компанийн хамтран бүтээж буй вакцины хувьд хамгийн найдвар хүлээлгэж буй таван вакцины нэг нь бөгөөд эмнэлзүйн гуравдугаар шатны туршилтаа эхлүүлжээ.

    Одоогоор нийт 25 сая иргэдийг дархлаажуулалтад хамруулахад хэр хэмжээний санхүүжилт шаардлагатайг тооцоолоогүй байна.

    Эх сурвалж:Bbc

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ