• УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг өнөөдөр шүүнэ

    УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хоёр удаа хойшилсон шүүх хурал өнөөдөр болно. Долоо хоногийн өмнө шүүх хурал болох байсан ч тэрбээр нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан юм. Улмаар өнөөдрийг хүртэл хойшлуулсан.

    Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очирт холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан билээ. 

    Энэ нь ЖДҮХС-аас албан тушаалаа ашиглан 3 хувийн хүүтэй зээл авсан хэрэг бөгөөд үүнээс өмнө УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа нар хорих ял аваад байгаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ