• С.Нарангэрэл:6.2 дахь заалтны цааны эх орноосоо урвах өчүүхэн ч санаархал байхгүй

    2020-08-18

    Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг олон нийт болон  УИХ-ын зарим гишүүд эсэргүүцэж буй.

    Тэгвэл энэхүү заалтын талаар хууль зүйн ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл дараахь тайлбар өглөө.

    Тэрбээр “Сүүлийн үед цахим орчинд нэр бүхий улс төрчид оролцсон төрийн нийтийн өмч гэдгийг хэт дэвэргэх, нөгөө тал руу нь гуйвуулах ажиллагаа явагдаж байна. Хууль зүйн нэр томъёо нь цаанаа шинжлэх ухааны маш том үндэслэлтэй байдаг. Төр гэдэг нэр томъёо нь хоёрдугаар утгаараа улс гэж явдаг. Төрийн нийтийн өмч гэдгийг улс, нийтийн өмч гэдэг утгаар Ерөнхийлөгч санаачилж, түүнийг нь УИХ баталсан.

    Энэ нэр томъёоны цаана эх орноосоо урван тэрслэх, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлөх өчүүхэн санаархал байхгүй. Энийг бид хаа, хаанаа анхаарах ёстой гэдгийг эрдэмтэн, судлаач, туршлага хуульчийн хувьд нийтэд хандаж хэлмээр байна” гэсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ