• “Их хуралдай цогцолбор” нийт угалз, сийлбэрийн тоогоороо хуримын ордонг гүйцнэ гэв

    2020-08-18

    Их эзэн Чингис хааны өлгий нутаг- Хэнтий аймагт аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын явц байдалтай БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Соёлын дэд сайд М. Батбаяр болон бусад албаныхан танилцлаа.


    “Их хуралдай цогцолбор” Хэнтий аймгийн Биндэр суманд баригдаж байна. 1206 онд Монгол төрийн Их хуралдай Биндэрт хуралдсан гэдгийг түүхчид судалж, тогтоосон байдаг. Энэ үүднээс Их хуралдай цогцолборыг Биндэр суманд байгуулахаар болжээ. Нийт 125 га газрыг хамруулан байгаль орчны унаган төрхийг тодотгож, МУУГЗ Д.Төртогтох зохиомжийг нь гаргасан байна. Их монгол улс гал голомтоо бадраасан энэ нутагт есөн хөлт цагаан тугийн билэгдэлт байгууламжийг барьж байгаа юм. Цогцолборын гол өргөө нь 21 метрийн өндөртэй, 300 хүний багтаамжтай, мөнгөлөг цагаан ордон байна.

    Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д. Төртогтох хэлэхдээ “Монгол улсад байх хамгийн их сийлбэртэй бүтээн байгуулалт хуримын ордон байдаг бол тун удахгүй хамгийн их угалз, сийлбэртэй бүтээн байгуулалтаар “Их хуралдай цогцолбор нэрлэгдэнэ” гэлээ. Энд эзэн Чингисийн гал голомтын үнс, цучил анх удаа тавигдах юм байна.
    “Их эзэн Чингис хаан” цогцолбор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр мөн Хэнтий аймгийн Дадал суманд баригдана. Одоогоор зургийн ажил явагдаж байна. Цогцолборыг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үндсэн байгууламж нийт 4000 м2 байх юм. Энд тахилын сүм, үзэсгэлэнгийн танхим, кафе, музей, дижитал үзмэр, бэлэг дурсгалын дэлгүүр, 250 хүний багтаамжтай амфитеатр гэсэн хэсгүүд байх юм.

    Эх сурвалж:БОАЖЯ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ